.

Tsag Hugatsaa Lyrics

Цаг хугацаа

Цаг хугацаа аажмаар, заримдаа хурдан өнгөрнө
Цагтай уралдан амьдарч аз жаргал эрж хайна
Хааяа тэр намайг хол орхиж одно
Харин би ард хоцорч, дахиад л араас нь гүйнэ
Хичнээн жил өнгөрснийг
Хэлж мэдэхгүй нь би
Хүний дайтай амьдрах сэтгэл
Хүрч хаашаа ч юм алга болж

Дахилт:
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамтай зэрэгцэж би амьдармаар байна
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамаас түрүүлж би сэтгэмээр байна
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамтай зэрэгцэж би амьдармаар байна
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамаас түрүүлж би сэтгэмээр байна/2x/
Хөнгөн хийсвэр амьдралыг
Хүссэн би жаргахгүй ч
Хүнээ танихгүй дурлалд
Шатсан би хайрлахгүй ч

Хатуу дарсыг амсаж
Үзсэн би мансуурахгүй ч
Хүний тавиландаа гомдож
Алдсан би бүх сайн сайхнаа
Дахилт:
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамтай зэрэгцэж би амьдармаар байна
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамаас түрүүлж би сэтгэмээр байна
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамтай зэрэгцэж би амьдармаар байна
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамаас түрүүлж би сэтгэмээр байна

edited by Cristadol^^
Report lyrics