.

Zamd garya Lyrics

Чөтгөр шүгэлсэн түүнийгээ март
Нулимсаа арчаад над руу нэг хар
Чин үнэнийг хэлье тэр чамд хайргүй
Чимээ чагнаж хүлээх хэрэггүй
Наашаа суугаад үүнийг тогтоо
Найраг дуундаа өөрийгөө согтоо
Амьдралыг чи чанга атгаваас
Аяндаа чамд сөгдөх болно
Замд гаръя
Чихээ дараад хэрэггүй анд минь
Чимээ шуугиант ертөнц шүү дээ
Гуньж гутраад яах вэ найзаа
Гутрах завгүй орчлон юм аа
Дахилт:
Маргааш өдрийг гэрэлтэйд бод
Мөнгөгүй байлаа ч өнгөтэй алхал
Гадны сайхныг мөрөөдөж бүү хүс
Гуйгаад мөргөсөн ч чинийх болохгүй
Дахилт:
Report lyrics