.

Нулимсаа Тэвчье Lyrics

Чамайг бодсоор нулимсаа арчин суухдаа
Гэнэт чамайг ороод ирнэ гэж санасангүй
Гурван жил итгэл алдалгүй чамайг хүлээсэнсэн
Миний хуриман дээр ирнэ гэж сансангүй
Хултай айраг цалгих аяны дугараа
Харцаараа чи гомдол нэхэх юм
Нулимсыг чинь анх үзээд сэтгэл минь бухимдаж
Миний хуриман дээр учирна гэж санасангүй

Хүлээн хүндэтгэн байж хүний итгэлийг олоорой гээд
Хүдэр хоолойгоор зүрхэнд минь шивнээд
Нэгэнт өнгөрсөн амьдрал дахиад эргэж олдохгүй ч
Цээжиндээ зангирах нулимсаа тэвчье.
Санасанаар болдоггүй хувь заяаны эрхээр
Сайн хүний үрийг гомдоож дээ
Ухаарал хайрласан чамайгаа бодон бодсоор
Учирсан амрагаа би гомдоож дээ

Гүехэн ус урсавч далай болдоггүйн адилаар
Уйлаад чиний нулимс далай болохгүй
Нэгэнт өнгөрсөн амьдрал дахиад эргэж олдоггүй ч
Цээжиндээ зангирах нулимсаа тэвчье
Report lyrics